Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ дунд тусгалын пуужин хөгжүүлнэ

АНУ пуужингийн гэрээнээс гарвал Москва дунд тусгалын пуужин хөгжүүлнэ гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухай лхагва гарагт мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ дунд тусгалын пуужин хөгжүүлнэ
АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ дунд тусгалын пуужин хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ пуужингийн гэрээнээс гарвал Москва дунд тусгалын пуужин хөгжүүлнэ гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухай лхагва гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр энэ мэдэгдлээрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хийсэн сануулгад хариу өгчээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Оросын талыг “Хоёр улсын пуужингийн гэрээг 60 хоногийн дотор даган биелүүлэхгүй бол Вашингтон гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлэх болно” гэж мягмар гарагт мэдэгдсэн юм.

Харин Владимир Путин цөмийн зэвсгийг хязгаарлах энэ гэрээг ОХУ зөрчиж байна гэх АНУ-ын талын байр суурийг баталж нотлох баримт байхгүй гэж лхагва гарагт ярьсан байна.

Тэрбээр мөн “Москва энэ гэрээг утсгахыг зөвшөөрөхгүй. Гэхдээ АНУ ийм шийд гаргавал хариуг нь барина гээд дундын зайн цөмийн пуужин эзэмших болно” гэжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр уулзаж, “Дунд болон бага тусгалын пуужин”-гийн гэрээний талаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч АНУ-ын талаас уулзалтыг цуцалж Украйны нөхцөл байдлыг дурдсан юм.

Хуваалцах