АНУ санхүүгийн бодлогын уулзалт эхлүүллээ
АНУ-ын төв банкны өндөр дээд албан тушаалтнууд эдийн засаг банк санхүүгийн бодлогын уулзалт зохион байгуулж байна. Тус уулзалтанд оролцож байгаа төлөөлөгчид мөнгөний зөөлөн бодлогыг хумих шийдвэр гаргах хандлага байгаа тул хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа удааширч байна гэж эдийн засгийн ажиглагчид
Мэдээллийн алба

АНУ-ын төв банкны өндөр дээд албан тушаалтнууд эдийн засаг банк санхүүгийн бодлогын уулзалт зохион байгуулж байна. Тус уулзалтанд оролцож байгаа төлөөлөгчид мөнгөний зөөлөн бодлогыг хумих шийдвэр гаргах хандлага байгаа тул хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа удааширч байна гэж эдийн засгийн ажиглагчид онцоллоо. АНУ-ын холбооны нөөцийн сан үл хөдлөх хөрөнгийн даатгал болон засгийн газрын 85 тэрбум ам доллартай тэнцэх бондыг худалдан аваад байгаа юм. Энэ нь тус улсын эдийн засгийн өсөлтөнд тодорхой хувийн дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх нь батлагдвал бодлогоо хумина гэх мэдээллийг өгч байсан. Хэрвээ АНУ-ын холбооны нөөцийн сан дээрх мэдээллээ баталгаажуулж ажил хэрэг болгож эхэлсэн нөхцөлд дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал үүсэх учир хөрөнгө оруулагчид үсрэнгүй эдийн засагтай улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш унахаас сэргийлэн хөрөнгө оруулалтаа буцааж татах магадлалтай юм.


















