Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Саудын Араб руу 200 цэрэг илгээнэ

АНУ Саудын Арабын руу 200 цэрэг илгээхээр болоод байна. Саудын Арабын газрын тосны байгууламж халдлагад өртсөний дараа Вашингтон тус улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ амлаад байсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Саудын Араб руу 200 цэрэг илгээнэ
АНУ Саудын Араб руу 200 цэрэг илгээнэ. Зураг: МҮОНРТ

АНУ Саудын Арабын руу 200 цэрэг илгээхээр болоод байна. Саудын Арабын газрын тосны байгууламж халдлагад өртсөний дараа Вашингтон тус улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ амлаад байсан юм.

Америкийн Батлан Хамгаалахын яамны мэдээлснээр Вашингтон Саудын Араб руу 200 цэрэг илгээхээс гадна цэргийн техник хэрэгслийн тусламж үзүүлэх болжээ. Америкаас Саудын Араб улсад олгогдож байгаа техник хэрэгсэл дотор хамгаалалтын радар систем 4 ширхэг, Патриот пуужингийн зайнууд багтаж байгаа юм. Энэ сарын 14-нд Саудын Арабын газрын тосны хоёр байгууламж руудроноор халдсан үйл явдал болсон юм. Энэ халдлагын улмаас дэлхийн хамгийн том газрын тосны байгууламжуудад гал гарч, Саудын Арабын газрын тосны экспорт тавиар хувиар буурсан. Саудын Арабын газрын тосны үйлдвэрлэл өдөрт 5.7 сая баррель нефтийн алдагдалд орсон юм.

Йемений Хуситбүлэглэл Энэ халдлагыг зохион явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа ч АНУ болон Саудын Арабын зүгээс Ираныг буруутгасан хэвээр байна. Саудын Арабын зүгээс Ираны холбогдоод байгаа террорист үйлдлийн эсрэг хариу арга хэмжээг авна гэдгээ илэрхийлсэн бол Америкийн Нэгдсэн Улс мөн л цэрэг хөдөлгөж болзошгүй гэсэн анхааруулгыг өгч байсан юм. Франц, Герман болон Их Британи гэсэн орнууд ч Саудын Арабын газрын тосны байгууламжид болсон халдлагад Ираныг буруутгаад байна.

Хуваалцах