Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ сэрэмжлүүлэг хүргүүллээ

АНУ олон улсын нислэгийн үеэр гарч болзошгүй террорист халдлагуудаас сэргийлэх дараагийн сэрэмжлүүлгээ хүргэлээ. Энэ удаад гутланд тэсрэх бөмбөг нууж болзошгүйг сануулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ сэрэмжлүүлэг хүргүүллээ
АНУ сэрэмжлүүлэг хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

АНУ олон улсын нислэгийн үеэр гарч болзошгүй террорист халдлагуудаас сэргийлэх дараагийн сэрэмжлүүлгээ хүргэлээ. Энэ удаад гутланд тэсрэх бөмбөг нууж болзошгүйг сануулсан байна. Өмнө нь ийм хэрэг 2001 онд Парисаас Миами хүрэх нислэгийн үед гарч байсан бөгөөд гэмт этгээд гутландаа тэсрэх бөмбөг нуун, халдлага үйлдэхийг завдаж байжээ. АНУ сүүлийн хоёр долоо хоногт хоёр ч удаа ийм төрлийн сэрэмжлүүлэг өгөөд байна.

Өмнө нь Сочигийн олимп эхлэхтэй холбоотойгоор ОХУ-ыг зорих нисэх онгоцуудад халдлага үйлдэгдэж болзошгүй бөгөөд гэмт этгээдүүд шүдний оо-ны саванд тэсрэх бөмбөг нуух эрсдэл өндөр байгааг сануулснаар ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл Оросыг зорих нисэх онгоцонд гар тээшиндээ зарим шингэн зүйлсийг авч орохыг хориглосон юм. Өмнөх туршлагуудаас харахад шүдний оо, гуталнаас гадна дотуур хувцас, уух шингэн зүйлс дотор тэсрэх бөмбөг нуун нисэх онгоцонд нэвтэрч, онгоц барьцаалах, дэлбэлэх зэрэг гэмт үйлдэл хийхийг завдаж байсан тохиолдлууд олон гарч байжээ.

Түлхүүр үг:АНУ
Хуваалцах