АНУ шаардлагатай бол Дэлхийн худалдааны байгууллагаас гарна
АНУ шаардлагатай бол Дэлхийн худалдааны байгууллагаас гарч болох талаар тус улсын төрийн тэргүүн Дональд Трамп Пенсильван мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгдлээ.
Мэдээллийн алба

АНУ шаардлагатай бол Дэлхийн худалдааны байгууллагаас гарч болох талаар тус улсын төрийн тэргүүн ДональдТрамп Пенсильван мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгдлээ.
Бусад улс, тэр дундаа Хятад улс олон жилийн турш Дэлхийн худалдааны байгууллагыг АНУ-ын эсрэг өөрсдийн ашиг сонирхлын төлөө ашиглаж ирсэн гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр “Бид Дэлхийн худалдааны байгууллагад бараг бүх маргаанд ялагдаж байсан. Тэд биднийг тэнэг гэж боддог бололтой” гэжээ. Гэхдээ Трамп Ерөнхийлөгч болсноор нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
АНУ-ын Венесуэлийн бараа, үйлчилгээг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авсантай холбогдуулан саяхан Венесуэлийн талаас Дэлхийн худалдааны байгууллагад АНУ-ын эсрэг гомдол гаргасан билээ.


















