Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Сирид цөөн тооны цэргээ үлдээнэ

Пүрэв гарагт энэ тухай Цагаан ордон “АНУ цэргээ татсаны дараа Сирид энхийг сахиулах 200 цэрэг үлдээнэ” гэж мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Сирид цөөн тооны цэргээ үлдээнэ
АНУ Сирид цөөн тооны цэргээ үлдээнэ. Зураг: МҮОНРТ

АНУ Сирид цөөн тооны цэргээ үлдээнэ. Пүрэв гарагт энэ тухай Цагаан ордон “АНУ цэргээ татсаны дараа Сирид энхийг сахиулах 200 цэрэг үлдээнэ” гэж мэдэгдлээ. Гэхдээ үлдсэн цэргүүд Сирид хэдий хугацаагаар байх нь тодорхойгүй юм байна.

АНУ-ын талыг дэмждэг Сирийн цэргийн командлалаас "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэхэд нь тусламж үзүүлж олон улсын 1000-1500 цэргийг улс орондоо үлдэхийг уриалж, ялангуяа Америкийн талаас ийм шийдвэр гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлээд байсан юм байна.

Ингэснээр "Исламын улс" бүлэглэл дахин сэргэж магадгүй гэх шүүмжлэлийг давж гарахад нь энхийг сахиулагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад тусалж магадгүй гэсэн тайлбар байна.

Өнгөрөгч 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид үүрэг гүйцэтгэж байгаа 2000 цэргээ буцааж татна гэж мэдэгдсэн боловч "Исламын улс" бүлэглэлийн эсрэг дэмжлэг үзүүлж байгаа Сири дэх курдуудыг хамгаалах баталгаа гаргахын тулд зөвлөхүүд нь түүнийг энэ шийдвэрээ залруулахыг сануулж шахалтад оруулж байгаа тухай "Ройтерс" агентлаг мэдээлжээ.

Сирийн нөхцөл байдлын талаар АНУ-ын Батлан хамгаалах яам Туркийн талын албаны хүмүүсийг энэ долоо хоногт Пентагонд хүлээж авч яриа хэлэлцээ хийхээр болоод байна. Тодруулбал, хоёр улсын тэргүүнүүд пүрэв гарагт утсаар ярьж, Сирид аюулгүй бүс байгуулах талаар ярилцсан байна.

Тэд аюулгүй бүс байгуулах зохион байгуулалтын талаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцжээ.

Хуваалцах