АНУ Сириэс цэргээ гаргах үйл явцыг эхлүүллээ
Америкийн цэргийн алба хаагчид Сириэс гарч эхэлсэн гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео телевизийн “Ньюс-макс” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. “АНУ Сирээс цэргээ гаргаж байгаа ч Исламын улс террорист бүлгийн эсрэг кампаниа үргэлжлүүлж, Ойрх дорнодод байдлыг тогтворжуулах үйл хэр
Мэдээллийн алба

Америкийн цэргийн алба хаагчид Сириэс гарч эхэлсэн гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео телевизийн “Ньюс-макс” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. “АНУ Сирээс цэргээ гаргаж байгаа ч Исламын улс террорист бүлгийн эсрэг кампаниа үргэлжлүүлж, Ойрх дорнодод байдлыг тогтворжуулах үйл хэрэгт хүч чармайлт тавина” гэдгийг Помпео цохон тэмдэглэлээ.
Төрийн департаментын тэргүүн цэрэг гаргах хугацааны талаарх сэтгүүлчдийн асуултад: “цэрэг гаргах хугацааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, тэгээд ч бид хэзээ Сириэс гарахыг дайснууд тодорхой мэдээсэй гэж би хүсэхгүй байна” гэж хариуллаа. Ингэхийн сацуу тэрбээр: АНУ Ираны эсрэг кампаниа үргэлжлүүлнэ гэдгийг тэмдэглэж, “бид энэ асуудлыг хараанаасаа гаргахгүй, бид амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна, эхлээд Сириэс цэргээ гаргаадхая, дараа нь Ираны асуудлыг хөөцөлдөнө” гэлээ. Үүний зэрэгцээ Помпео: Сирид үндэсний цөөнхийн аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг онцолж, Турк болон күрдийн хүчин хооронд мөргөлдөөн гаргахгүй байхыг мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн лхагва гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа бас л цэрэг гаргах тодорхой хугацааг зарлахаас татгалзаж: “манай цэрэг эх орондоо эргэн ирнээ, бид Сирид урьд өмнө байгаагүй амжилтад хүрсэн” гэхээс өөр зүйл хэлээгүй билээ. Трамп өнгөрсөн оны 12-р сарын 19-ний өдөр Сириэс Америкийн цэргийг гаргах шийдвэрээ зарласан. Тэрбээр ийнхүү цэрэг гаргах болсноо Сирид Исламын улс террорист бүлгийг ялсан, тэгээд ч террористуудтай хийх тэмцэл Америкийн зэвсэгт хүчин Сирид байх цорын ганц шалгаан байсан гэдгийг тайлбарласан. Трампын хэлснээр, Сириэс Америкийн цэргийг бүрэн гаргахад 4 сар хэрэгтэй юм байна.


















