Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ: Солонгосын хойгийн хямрал зөв чиглэлд орлоо

АНУ-ын засаг захиргаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д хийсэн гэнэтийн айлчлал болон, түүний Хятадын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалт хэлэлцээг бодитоор хүлээж авч байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ: Солонгосын хойгийн хямрал зөв чиглэлд орлоо
АНУ: Солонгосын хойгийн хямрал зөв чиглэлд орлоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын засаг захиргаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д хийсэн гэнэтийн айлчлал болон, түүний Хятадын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалт хэлэлцээг бодитоор хүлээж авч байна. Цагаан ордны мэдэгдэлд Солонгосын хойгийн нөхцөл байдал зөв чиглэл рүү орж байна гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгааг онцолжээ.

Умардын удирдагч Ким Жон Ун төрийн тэргүүн болсноосоо хойш анх удаа гадны улсад айлчиллаа. Үүнийг АНУ Умардад чиглэсэн шахалт үр дүнгээ өгч байгаагийн илрэл гэж хүлээж байгаа юм гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ ирэх 5 дугаар сарын сүүлээр Америк Умард Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт болох төлөвтэй байгаа учраас Пхеньян цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоох амлалтаа бодитоор харуулах хэрэгтэй гэдгийг ч Цагаан ордон онцолж байна. АНУ болон түүний холбоотон орнууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд Пхеньянд шахалт үзүүлэх хүчин чармайлтаа сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдүүлсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умардын удирдагч Ким Жон Ун нар Пхеньян, Вашингтоны хооронд дээд хэмжээний уулзалт хийх бодолтой байна гэсэн илгээлтийг Хятадын дарга Си Зиньпинээс хүлээж авснаа өөрийн твиттер хуудсаараа мэдэгдсэн нь АНУ, Умард Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт төлөвлөгөөний дагуу болох нь гэдэг дохиог өгсөн алхам гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Хуваалцах