Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Тайваньд 500 сая долларын үнэ бүхий цэрэг дайны нийлүүлэлт хийнэ

Пентагоноос даваа гарагт мэдээлснээр, Америкийн төрийн департамент, 500 сая долларын дэмжлэг үзүүлж, техник хэрэгсэл нийлүүлэх боломжтой хэмээн зөвшөөрч баталлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Тайваньд  500 сая долларын үнэ бүхий цэрэг дайны нийлүүлэлт хийнэ
АНУ Тайваньд 500 сая долларын үнэ бүхий цэрэг дайны нийлүүлэлт хийнэ. Зураг: МҮОНРТ

Пентагоноос даваа гарагт мэдээлснээр, Америкийн төрийн департамент, 500 сая долларын дэмжлэг үзүүлж, техник хэрэгсэл нийлүүлэх боломжтой хэмээн зөвшөөрч баталлаа. Үүнд нисгэгчийг сургах хөтөлбөр, F-16 онгоцны засвар үйлчилгээ ложистикийн дэмжлэг гэх мэт зүйлс багтах юм байна. Мөн Америкийн талаас L-3 технологийн компанийн нэг нэгж үндсэн гүйцэтгэгчид нь багтжээ.

Пентагоны Батлан хамгаалах8 аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг мэдэгдэлдээ “Техник хэрэгсэл худалдах, дэмжлэг үзүүлэх энэ төлөвлөгөө бүс нутгийн цэргийн тэнцвэрийг алдагдуулахгүй” хэмээн дурджээ.

Америкийн талаас автономит эрхт Тайвань улсад цэрэг дайны нийлүүлэлт хийдэг явдал нь Хятадтай харилцах харилцаанд нь муугаар нөлөөлдгийг хэвлэлүүд бичдэг. Тайванийн хувьд Америкийн компаниудтай хийдэг худалдааны талаарх нарийн ширийнийг эцэслэх хэрэгтэй байгаа юм гэж зарим хэвлэлд мэдээлжээ.

Хуваалцах