АНУ Тайваньд зэвсэг худалдаална
АНУ-ын эрх баригчид Бээжингийн дургүйцлийг үл хайхран энэ долоо хоногт Хятадын Тайвань мужид байлдааны хоёр хөлөг онгоц худалдах шийдвэр батлахаар төлөвлөж байгаа гэсэн
Мэдээллийн алба

АНУ-ын эрх баригчид Бээжингийн дургүйцлийг үл хайхран энэ долоо хоногт Хятадын Тайвань мужид байлдааны хоёр хөлөг онгоц худалдах шийдвэр батлахаар төлөвлөж байгаа гэсэн Конгресс дахь эх сурвалжаас иш татан Ройтерс агентлаг уламжилсан байна. Энэ шийдвэр батлагдсан нөхцөлд АНУ-аас Тайваньд сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд хийгдэж байгаа цэрэг зэвсгийн анхны худалдаа болох юм.
Энэ нь Тайванийг цэргийн аливаа хэлбэрээр дэмжихийг эсэргүүцдэг Бээжинтэй харилцах Вашингтоны харилцаанд сэв суулгаж болзошгүй гэдгийг ажиглагчид мөн тэмдэглэж байна.


















