Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

АНУ: “TIKTOK” болон “WECHAT”-ыг утсандаа суулгахыг хориглов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын “TikTok” болон “WeChat” –ыг хориглох алхмаа өнөөдрөөс бодиттойгоор авч хэрэгжүүлэхээр болж байна. Өнөөдрөөс эхлэн АНУ-д иргэд дээрх хоёр апплейкшныг

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ: “TIKTOK” болон “WECHAT”-ыг утсандаа суулгахыг хориглов
АНУ: “TIKTOK” болон “WECHAT”-ыг утсандаа суулгахыг хориглов. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрампын засаг захиргаа Хятадын “TikTok” болон “WeChat” –ыг хориглох алхмаа өнөөдрөөс бодиттойгоор авч хэрэгжүүлэхээр болж байна. Өнөөдрөөс эхлэн АНУ-д иргэд дээрх хоёр апплейкшныг утсандаа шинээр татан суулгах, шинэчлэх боломжгүй байдалд орно.

Америкийн Худалдааны Танхимаас Хятадын видео бичлэгийн “TikTok” болон мессежний “WeChat”-аппууд дээрх иргэдийн хувийн мэдээлэл зориулалтын бусаар ашиглагдах магадлалтай учраас үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдээд байгаа.

Гэхдээ дээрх апплейкшныг эзэмшигч компаниуд АНУ-д үйл ажиллагаа явуулах эрхээ Америкийн компанид худалдаалахыг зөвшөөрсөн тохиолдол хоригийг цуцлах юм.

Хуваалцах