Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Лхагва гарагт Жо Байдены засаг захиргаа 12 мужид цахилгаан автомашины батерейны дотоод үйлдвэр байгуулж, энэ төрлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулж 2.8 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсноо зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ
АНУ цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Лхагва гарагт Жо Байдены засаг захиргаа 12 мужид цахилгаан автомашины батерейны дотоод үйлдвэр байгуулж, энэ төрлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулж 2.8 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсноо зарлалаа.

Лити, бал чулуу болон бусад батерейн материалыг олборлох, боловсруулах, эд анги үйлдвэрлэх, АНУ-ын чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг бэхжүүлэх төслүүдэд нийт 20 компани энэхүү 2.8 тэрбум ам.долларын буцалтгүй тусламжийг олгох юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ үеэр "Тээврийн хэрэгслийн ирээдүй нь цахилгаан байх тул энэ нь маш чухал" гээд мөн батерей нь цахилгаан тээврийн хэрэгслийн гол хэсэг бөгөөд энэ төрлийн үйлдвэрлэлийн 75 хувийг Хятад Улс "ноёлдог" юм гэдгийг онцолжээ.

Жо Байден уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулах стратегийн гол хэсэг болох цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед тус шийдвэрийг гаргаж, 8-р сард батлагдсан Уур амьсгал, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжид цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хэд хэдэн заалт орсон бөгөөд үүнд 7.500 долларын үнэтэй цахилгаан автомашин худалдан авагчдад татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.

Өнгөрсөн тавдугаар сард Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм энэхүү санхүүжилтийн уралдааныг зарласан нь цахилгаан машин болон цахилгаан сүлжээнд зориулж АНУ-д үйлдвэрлэсэн батерейны үйлдвэрлэлийг өргөжүүлэх "асар том" мэдээ болсон гэж хэлжээ.

Санхүүжилт авах төслүүд нь Хятад зэрэг бусад орноос импортолж буй батерейны материал, эд ангиудыг эх орондоо хийх болно гэж тэрбээр нэмж мэдэгдсэн байна.

Хуваалцах