Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Турк улсад байлдааны онгоцны техник хэрэгсэл нийлүүлэхээ зогсоожээ

Турк улс ОХУ-аас пуужингийн систем худалдаж авах гэж байгаад хориг тавих зорилгоор АНУ "F-35" сөнөөгч онгоцны техник хэрэгслийн нийлүүлэлтээ зогсоогоод байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Турк улсад байлдааны онгоцны техник хэрэгсэл нийлүүлэхээ зогсоожээ
АНУ Турк улсад байлдааны онгоцны техник хэрэгсэл нийлүүлэхээ зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Турк улс ОХУ-аас пуужингийн систем худалдаж авах гэж байгаад хориг тавих зорилгоор АНУ "F-35" сөнөөгч онгоцны техник хэрэгслийн нийлүүлэлтээ зогсоогоод байна. Үүнийг Туркийн шийдвэрийн эсрэг авч байгаа анхны тодорхой алхам болж байна гэж эвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын зэвсгийн нийлүүлэлттэй ойр ажилладаг албаны хоёр эх сурвалжийн хэлснээр АНУ-ын талаас Туркийн албаны хүмүүст хандан "F-35" байлдааны онгоцны техник хэрэгслүүдийг цаашид хүлээж авах боломжгүй болсныг нь дуулгасан байна.

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ОХУ-аас пуужин эсэргүүцэх "S-400" загварын систем худалдан авах төлөвлөгөөнөөсөө буцахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Хуваалцах