Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Украин, Зүүн Европын орнуудад 13.6 тэрбум ам.долларын багц тусламж үзүүлнэ

Өнгөрсөн оноос хойш АНУ Украинд 1.4 тэрбум долларын тусламж үзүүлжээ. Сая баталсан багц тусламж нь үүнээс бараг 10 дахин өндөр дүнтэй байгаа нь Украин болон Зүүн Европын аюулгүй байдал АНУ-ын стратегид ямар байр суурь эзэлдгийг харуулж байгаа нэг илрэл гэж шинжээчид онцолсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Украин, Зүүн Европын орнуудад 13.6 тэрбум ам.долларын багц тусламж үзүүлнэ
АНУ Украин, Зүүн Европын орнуудад 13.6 тэрбум ам.долларын багц тусламж үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын конгресс Украин болон түүний хөрш Зүүн Европын орнуудад цэрэг армийн болон хүмүүнлэгийн 13.6 тэрбум ам.долларын багц тусламж олгохыг дэмжлээ. АНУ-ын гол хоёр намын дэмжлэгийг авсан уг багц төсвийн төсөлд Ерөнхийлөгч Жозеф Байден яаралтай гарын үсэг зурах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Украинд үзүүлэх багц тусламжид 3.5 тэрбум долларыг зэвсэг болон бусад цэргийн тусламжаар хангахад, 3 тэрбумыг нь Украины хөрш Зүүн Европын улс орнуудыг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь Америк нэмэлт цэргийн хүч илгээхэд зарцуулах юм байна. Мөн тус багцад Украин руу илгээх хоол хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл болон бусад хүмүүнлэгийн тусламж ч багтана. Ерөнхийлөгч Байден Украинд багц тусламж үзүүлэх санал анх гаргахдаа 10 тэрбум долларын дүнтэй байхаар тусгасан. Харин АНУ-ын гол хоёр нам Оросын цэрэг дайны ажиллагааны эсрэг олон улсын хориг, эсэргүүцэл нэмэгдсэнтэй холбогдуулж уг багцыг 3 тэрбумаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ.

Өнгөрсөн сарын 26-нд Байдены засаг захиргаа Украинд 350 сая долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ зарлаж байсан. Өнгөрсөн оноос хойш АНУ Украинд 1.4 тэрбум долларын тусламж үзүүлжээ. Сая баталсан багц тусламж нь үүнээс бараг 10 дахин өндөр дүнтэй байгаа нь Украин болон Зүүн Европын аюулгүй байдал АНУ-ын стратегид ямар байр суурь эзэлдгийг харуулж байгаа нэг илрэл гэж шинжээчид онцолсон байна.

Хуваалцах