Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, Украины төлөөлөгчид маргааш Нью-Йоркт уулзана

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр үг хэлэхдээ, Украины болон АНУ-ын төлөөлөгчид 29-нд Нью-Йоркт уулзахаар төлөвлөж байгааг мэдэгдэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Украины төлөөлөгчид маргааш Нью-Йоркт уулзана
АНУ, Украины төлөөлөгчид маргааш Нью-Йоркт уулзана. Зураг: МҮОНРТ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр үг хэлэхдээ, Украины болон АНУ-ын төлөөлөгчид 29-нд Нью-Йоркт уулзахаар төлөвлөж байгааг мэдэгдэв.

Мөн тэрбээр, Ольга Стефанишинаг АНУ-д суух Элчин сайдаар томилж, АНУ-тай байгуулсан бүх хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг өгсөн болохоо хэллээ.

Зеленскийгийн мэдээлснээр, тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүтэй Украины төлөөлөгчид 28-нд Швейцарт, 29-нд АНУ-д айлчлан, Украины аюулгүй байдлын баталгаа, цэрэг, улс төр, эдийн засгийн асуудлыг хэлэлцэх аж.

Өмнө нь АНУ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф энэ долоо хоногт Нью-Йорк хотноо Украины төлөөлөгчидтэй уулзаж, Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох дипломат хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.

Хуваалцах