Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ: Үл мэдэгдэх объектуудад тагнуулын болон Хятадын талтай холбоотойг илтгэх баримт одоогоор байхгүй

Үл мэдэгдэх объектуудад тагнуулын болон Хятадын талтай холбоотойг илтгэх баримт одоогоор байхгүй гэж Америкийн Засгийн газар мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ: Үл мэдэгдэх объектуудад тагнуулын болон Хятадын талтай холбоотойг илтгэх баримт одоогоор байхгүй
АНУ: Үл мэдэгдэх объектуудад тагнуулын болон Хятадын талтай холбоотойг илтгэх баримт одоогоор байхгүй. Зураг: МҮОНРТ

Үл мэдэгдэх объектуудад тагнуулын болон Хятадын талтай холбоотойг илтгэх баримт одоогоор байхгүй гэж Америкийн Засгийн газар мэдэгдлээ.

Амралтын өдрүүдэд устгасан гурван объект Хятадын тал болон гадаадын тагнуулын хөтөлбөртэй холбоотойг илтгэх баримт одоогоор АНУ-д байхгүй гэж Цагаан ордон мягмар гарагт мэдээлжээ.

Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэхдээ "Тэр гурван объект нь арилжааны болон судалгааны байгууллагуудтай холбоотой байх магадлалтай. Тиймээс аюулгүй" гэж ярьсан байна.

Гэхдээ тэрбээр гурван объектын үлдэгдэл хэсгийг олж илрүүлээгүй гэдгээ мэдээлснээс гадна Хятадын Засгийн газрыг АНУ-ын болон бусад улсуудын газар нутагт тандалт хийх зориулалттай илрүүлэхэд бэрх бөмбөлгүүд ашиглах маш сайн санхүүжилттэй, нягт нямбай боловсруулсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдсэн байна.

Америкийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар, Нэгдсэн улс нэг тийм бөмбөлгийг энэ сарын 4-ний өдөр устгасан нь сонор сэрэмжийг өндөрсгөж, дараа нь гурван үл мэдэгдэх объект сөнөөхөд хүргэсэн гэж зарим хэвлэл мэдээлжээ.

Өмнөд Калифорнийн эргийн ойролцоо устгасан Хятадын бөмбөлгөөс тагнуулын мэдээлэл цуглуулах зориулалттай байж мэдэх мэдрэгч бүхий ноцтой электрон хэрэгслүүд илрүүлсэн гэж Америкийн цэргийн Умард команд даваа гарагт мэдэгдсэн юм.

Харин Бээжин тандалт хийх зорилгоор агаарын бөмбөлөг ашигладаг гэх Америкийн талын мэдээллийг няцааж, устгуулсан бөмбөлгөө цаг уурын буюу судалгаа шинжилгээний зориулалттай байсан гэж тайлбарлаж байгаа юм.

Хуваалцах