АНУ Умард Солонгост цөмийн зэвсгээсээ ангижрах тодорхой хугацаа зааж өгөхгүй
Энэ сарын 12-ны өдөр Сингапурт болсон АНУ БНАСАУ ын удирдагчдын түүхэн уулзалтаар хүрсэн тохиролцоог Пхеньян хэрэгжүүлэхийг хүсч байгаа эсэхийг Вашингтон байнга нягталж шалгах болно.
Мэдээллийн алба

Энэ сарын 12-ны өдөр Сингапурт болсон АНУ БНАСАУ ын удирдагчдын түүхэн уулзалтаар хүрсэн тохиролцоог Пхеньян хэрэгжүүлэхийг хүсч байгаа эсэхийг Вашингтон байнга нягталж шалгах болно. Гэхдээ АНУ ын зүгээс Умард Солонгост цөмийн зэвсгээсээ ангижрах тодорхой хугацаа зааж өгөхгүй хэмээн АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео мэдэгдсэн байна.
2 сар, 6 сар гэх зэргээр цаг хугацаа зааж өгөхөөс илүүтэйгээр 2 орны удирдагч зорилгодоо хүрч чадах эсэхийг ойлгохын тулд шуурхай алхмууд хийх хэрэгтэй л гэсэн байр суурьтай байгаагаа тэрээр илэрхийлсэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Солонгос дайн эхэлсэн өдрөөр Пхеньян Америкийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаагүйг зөв чиглэлд хийж буй алхам гэж үнэлж байгаагаа олон нийтийн сүлжээ Твиттер дэх хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.
Уржигдар 1950-53 онуудад үргэлжилсэн Солонгосын дайн эхэлсэн өдөр тохиосон. Өмнө нь энэ өдрөөр Умард Солонгосын тал Америкийг эсэргүүцсэн, буруушаасан мэдэгдэл хийдэг байсан нь бараг уламжлал болсон гэж хэлэхэд болно. Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп Вашингтон Пхеньяны хооронд харилцан итгэлцэл бий болсны дараагаас Умард Солонгосын эрх баригчид хотын гудамжнууд дахь Америкийг эсэргүүцсэн уриа лоозонгуудаа авч хаясан хэмээн баталсан байна. Тэрээр Өмнөд Каролайны амбан захирагчийн албан тушаалд нэр дэвшиж байгаа Хенри Макмастерийг дэмжих арга хэмжээнд оролцохдоо ийнхүү мэдэгдсэн байна.
Энэ бүхэн нь Умард Солонгосын тал Сингапурын дээд уулзалтын үеэр хүрсэн тохиролцоогоо ажил хэрэг болгох шийдвэр төгс байгааг нь илэрхийлж байна хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байна.


















