Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Умард Солонгост устөрөгчийн бөмбөг туршсан гэх хангалттай нотолгоо байхгүй гэв

Умард Солонгос улс устөрөгчийн бөмбөг туршсан гэх үнэмшилтэй нотолгоо байхгүй байна гэж АНУ үзэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Умард Солонгост устөрөгчийн бөмбөг туршсан гэх хангалттай нотолгоо байхгүй гэв
АНУ Умард Солонгост устөрөгчийн бөмбөг туршсан гэх хангалттай нотолгоо байхгүй гэв. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос улс устөрөгчийн бөмбөг туршсан гэх үнэмшилтэй нотолгоо байхгүй байна гэж АНУ үзэж байна. Ардчилсан Солонгосын эрх баригчдын нотолж байгаачлан Пхеньяныг бага хэмжээний халуун цөмийн бөмбөг газар доор туршсан гэдэг нь урьдчилсан мэдээ баримтуудаар нотлогдохгүй байна гэж Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест мэдэгдсэн байна. Тэрээр мөн цөмийн аливаа туршилт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг “илэрхий зөрчсөн өдөөн хатгалга” гэдгийг тэмдэглэжээ. Тэгээд ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умар Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах асуудлаар тогтоолын төсөл хэлэлцэж эхэлсэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун БНАСАУ-ын хийсэн байж болзошгүй дөрөвдэх цөмийн туршилтыг “бүс нутгийн аюулгүй байдлыг ноцтой тогтворгүйжүүлж буй ихээхэн сэтгэл зовоосон хэрэг явдал” гэж нэрлэжээ. Японы гадаад явдлын сайд Фумио Кишида БНАСАУ-ын эсрэг шинэ, илүү хатуу тогтоолыг аль болох түргэн батлахыг өмнө нь уриалсан юм. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин харин хүлээцтэй байдлаа хадгалж, Пхеньяны үйлдэлд тохирсон хариу өгөхийг уриалжээ.

Хуваалцах