Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт Сингапурт болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын нарын хийх дээд хэмжээний уулзалт ирэх 6 дугаар сарын 12-нд Сингапурт болох нь тодорхой боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний  уулзалт Сингапурт болно
АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт Сингапурт болно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын нарын хийх дээд хэмжээний уулзалт ирэх 6 дугаар сарын 12-нд Сингапурт болох нь тодорхой боллоо.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео ерөнхийлөгч ДональдТрамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын нарын уулзалтын талаарх нарийвчилсан асуудлуудыг хэлэлцэхээр өнгөрсөн лхагва гарагт Пхеньянд хүрэлцэн ирсэн. Энэ удаагийн хэлэлцээ нь 2 орны удирдагчийн дээд хэмжээний уулзалт болох орон болон уулзалт хэзээ болох товыг тогтоох зорилготой байв.

Хэлэлцээрийн үеэр дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд болохгүй гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл өчигдөр орой эцсийн шийдвэрт хүрч, АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Сингапурт зохион байгуулахаар ийнхүү тохиролцжээ.

Хуваалцах