Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

АНУ Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгалаа

АНУ-ын Хууль зүйн яам Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Тус яамнаас одоогоор эх нутагтаа буй гэж үзэж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгалаа
АНУ Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгалаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Хууль зүйн яам Умард Солонгосын гурван иргэнийг кибер халдлагад буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Тус яамнаас одоогоор эх нутагтаа буй гэж үзэж байгаа Умард Солонгосын хакеруудын зургийг олон нийтэд дэлгэсэн байна.

Дээрх этгээдүүд нь 2015 оноос Филиппин, Вьетнам, Мальт тэргүүтэй хэд хэдэн орны банк, санхүүгийн систем уруу цахимаар халдсан гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын талаас мэдээлснээр Умардын хакерууд 1.3 тэрбум гаруй ам.долларыг хулгайлсан эсвэл хулгайлахыг завджээ. Мөн тэднийг 2016 онд Бангладеш улсын банканд цахимаар халдаж, 81 сая гаруй ам.долларыг хулгайлсан гэж мэдээлжээ.

Хуваалцах