Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гурван гишүүний эсрэг хориг тогтоожээ

Өчигдөр тохиосон "Дэлхийн хүний эрхийн өдөр"-өөр АНУ Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гурван гишүүний эсрэг хориг тогтоосон байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гурван гишүүний эсрэг хориг тогтоожээ
АНУ Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гурван гишүүний эсрэг хориг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр тохиосон "Дэлхийн хүний эрхийн өдөр"-өөр АНУ Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гурван гишүүний эсрэг хориг тогтоосон байна. АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд өгүүлснээр Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга бөгөөд Ухуулга, үзэл суртлын хэлтсийн дарга Пак Гван Хо болон Цой Рён Хе нар энэ хоригт багтаж байна.

Гурав дахь хүн нь Хөдөлмөрийн намын гишүүн бөгөөд Умард Солонгосын Улсыг аюулаас хамгаалахын сайд Чон Гён Тхэк байна. Умард Солонгост хүний эрхийг хавчин боогдуулж, ноцтой зөрчдөг, мөн иргэдийн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах боломжийг хязгаарладаг байдалд эдгээр хүмүүс гол холбоотой гэж АНУ-ын Сангийн яам үзжээ.

Энэхүү хориг арга хэмжээ нь одоогоос 18 сарын өмнө нас барсан АНУ-ын иргэн Отто Вомбирт Умард Солонгост харгис хэрцгий хандаж байсныг сануулах давхар зорилготойг бас АНУ-ын эрх баригчид тэмдэглэсэн байна.

Ардчилсан Солонгост хүний эрхийн байдал асар дор орсон аймшигтай нөхцөлд байгааг Вашингтон үүгээрээ цохон дурдаж, өөрсдийн байр байдлыг илэрхийлэх боломж нь хаалттай байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэхийг зорьсноо дээрх баримт бичигт мөн дурджээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын үед Сөүлд анх удаа айлчилж, өмнөдийн Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж магадгүй байгаа үед ийнхүү хориг тогтоож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх оны нэг юм уу, хоёрдугаар сард Ким Жон Унтай уулзах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын Сангийн яам 2017 оны нэгдүгээр сараас хойш Ардчилсан Солонгос, Орос, Сири, Өмнөд Судан, Ардчилсан Конго, Венесуэл, Иран дахь хүний эрхийн зөрчлүүдэд нэр холбогдсон 500 гаруй хувь хүн, хуулийн этгээдэд хориг тогтоожээ.

Хуваалцах