Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Умардын эсрэг хоригийг чангатгах төлөвтэй байна

АНУ-ын төлөөлөгчдийн танхим Умард Солонгосын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ тогтоох тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Умардын эсрэг хоригийг чангатгах төлөвтэй байна
АНУ Умардын эсрэг хоригийг чангатгах төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төлөөлөгчдийн танхим Умард Солонгосын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ тогтоох тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Ингэснээр Умард Солонгостой харилцаа холбоотой ажилладаг гадны иргэд болон аж ахуйн нэгжүүдэд Засгийн газар нь хориг арга хэмжээ тогтоох боломжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, Умардтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын бус гадны иргэн, аж ахуйн нэгжүүдийг хориг арга хэмжээнд оруулахаар Вашингтон хуульчлах гэж байна. Энэ хуулийн төслийг Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг таслах зорилготой юм байна.

Хориг арга хэмжээнд Умард Солонгосын ажилчдыг ажилд авч, тэднийг ажиллах хүч болгон ашигладаг байгууллага, мөн Умардаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон ашигт малтмал их хэмжээгээр импортлодог хувь хүн, аж ахуйн нэгжийг хамруулах нь. Энэ хуулийн төсөл дээр хамтран ажилласан Конгрессын гадаад хэргийн хорооны дарга Эд Ройс уг хуулийн төслийн ач холбогдлыг тайлбарлахдаа "Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоох, нөгөө талаар НҮБ-ын аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээ авах тухай тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хориг тавихаар хуулийн төсөл боловсруулсан"-аа онцолсон байна. Мөн тэрбээр бүх улс орнууд тэр дундаа БНХАУ олон улсын эдгээр үүрэг амлалтыг хүндэтгэн биелүүлэх үүрэг хүлээж байгааг ч онцоллоо.

Тэрбээр гадны банк, компаниуд тэр дундаа БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Умард Солонгосын дэглэмтэй, эсвэл АНУ-ын аль нэгтэй нь бизнес хийх эсэхээ сонгох хэрэгтэй. Энэ бол Трампын засаг захиргааны гол ач холбогдол өгч байгаа асуудал шүү гэдгийг тайлбарлалаа.

Одоо дээрх хуулийн төслийг АНУ-ын сенатын танхимаар хэлэлцүүлж, эцсийн баталгааг авах ёстой юм байна.

Хуваалцах