Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн сургуулилтаа сэргээж байна

Талууд өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгосын Похан хотын ойролцоо бага хэмжээний цэргийн сургуулилт хийж эхэлж буй юм байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн сургуулилтаа сэргээж байна
АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн сургуулилтаа сэргээж байна. Зураг: МҮОНРТ

АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн сургуулилтаа сэргээж байна. Талууд өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгосын Похан хотын ойролцоо бага хэмжээний цэргийн сургуулилт хийж эхэлж буй юм байна.

Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын дараа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг солилцох хөтөлбөр мөн багтаж байна.

Тэнгисийн цэргийн сургуулилтад Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр хоёр талын 500 орчим цэрэг оролцоно. Өнгөрөгч долоо хоногт АНУ-д айлчилсан Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд “Ирэх 2019 оны цэргийн хамтарсан бэлтгэл сургуулийн талаар Вашингтон, Сөүл хоёр 12 дугаар сар гэхэд шийдвэр гаргана” гэсэн байна.

Хоёр талын цэргийн сургуулилттай холбоотойгоор хэвлэлүүд Умард Солонгосын талын анхааруулгыг сануулж байна. Өнгөрөгч баасан гарагт Умард Солонгос “Хэрэв АНУ хориг шахалтаа зогсоохгүй бол цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлж, үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Хуваалцах