АНУ Өмнөд Солонгостой хийдэг цэргийн бэлтгэлээ бууруулах тохиролцоонд хүрчээ
Хоёр улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилго тавиад байгааг энд дурдсан байна.
Мэдээллийн алба

АНУ Өмнөд Солонгостой хийдэг цэргийн бэлтгэлээ бууруулахаар тохиролцоод байна. Хоёр улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилго тавиад байгааг энд дурдсан байна.
ЭНэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас “Хоёр улсын цэргийнхэн Ки Резолв, Фоал Ийгл гэдэг 2 бэлтгэл сургуулилтаа урьдын адил хоёр сар орчим хугацаанд зохион байгуулахаар тохиролцсон. Ирэх гуравдугаар сарын эхээр бэлтгэл сургуулилтуудыг эхлүүлнэ” гэж мэдэгдэж байна.
Гэхдээ албаныхны мэдэгдсэнээр хоёр талын цэргүүд хөдөлгөөнт нэгжүүдээ хамруулсан бэлтгэл хийхгүй юм байна. Мөн Умард Солонгосын цөмийн асуудлаарх дипломат хүчин чармайлтыг бууруулахгүйн үүднээс бэлтгэл сургуулилтынхаа хэмжээг багасгаж байна гэсэн байна.


















