Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт ирэх сарын 1-нээс эхэлнэ

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт дөрөвдүгээр сарын 1-нд болно гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдэгдээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт ирэх сарын 1-нээс эхэлнэ
АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт дөрөвдүгээр сарын 1-нд болно гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдэгдээд байна. Жил бүр зохион байгуулдаг уламжлалт цэргийн хамтарсан сургуулилтыг Пёнчаны олимп, Параолимп болж байгаатай холбоотойгоор энэ жил хойшлуулаад байсан юм.

Өмнөд Солонгос дахь НҮБ-ын цэргийн командлалаас Умардын талд энэ сургуулилтын тов зарлагдсаныг мэдээлсэн байна. Гэхдээ ирэх сарын сүүлчээр хоёр Солонгосын, тавдугаар сарын эцсээр АНУ, Умард Солонгосын гээд хоёр томоохон дээд уулзалт зохион байгуулахаар тохиролцоонд хүрээд байгаа учир хамтарсан цэргийн сургуулилтын хуваарьт өөрчлөлт орж магадгүй гэдгийг мэдээлж байна.

Хуваалцах