АНУ усанд автаж болзошгүй
АНУ-ын шинжлэх ухааны "PNAS" сэтгүүлд бичсэнээр, далайн түвшин нэмэгдэж буйн улмаас 2100 он гэхэд АНУ-ын 1400 гаруй хот усанд автах эрсдэлтэй байна.
Мэдээллийн алба

АНУ-ын шинжлэх ухааны "PNAS" сэтгүүлд далайн түвшин нэмэгдэж буйн улмаас 2100 он гэхэд АНУ-ын 1400 гаруй хот усанд автах эрсдэлтэй байна гэж бичжээ. Ямар хотууд усанд автахыг тус сэтгүүл газрын зураг дээр нарийн заасан бөгөөд усны түвшин нэмэгдэх нь Флорида болон Луизина муж улсын оршин суугчдад хамгийн ихээр нөлөөлж магадгүй. Мөн Калифорни, Нью-Жерси, Умард Каролина болон бусад муж улс усанд автах аюултай аж. Түүнчлэн Дэлхийн дулаарлын улмаас, далай тэнгисийн усны түвшин 127 сантиметрээр дээшлэх юм байна.


















