АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт эргэн нэгдлээ
АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт эргэн нэгдээд байна.
Мэдээллийн алба

АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт эргэн нэгдээд байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд улс орнууд хүлэмжийн ялгарлаа бууруулах үүргийг хүлээгээд байгаа.
Дональд Трамп Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Парисын хэлэлцээр нь эдийн засагт хор хөнөөлтэй гэдэг үндэслэлээр АНУ-ыг тус хэлэлцээрээс гаргасан юм.
Харин АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа 2050 он гэхэд АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилтыг тавин ажиллаж эхэллээ.


















