Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Венесуэлийн эргийн бүс рүү “Comfort” эмнэлгийн хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна

АНУ Венесуэлийн эргийн бүсрүү тэнгисийн цэргийн хүчний “Конфорт” эмнэлгийн хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсад шаардлагатай байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Венесуэлийн эргийн бүс рүү “Comfort” эмнэлгийн хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна
АНУ Венесуэлийн эргийн бүс рүү “Comfort” эмнэлгийн хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

АНУ Венесуэлийн эргийн бүсрүү тэнгисийн цэргийн хүчний “Конфорт” эмнэлгийн хөлөг онгоц илгээхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсад шаардлагатай байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч МайкПенс бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Эмнэлгийн хөлөг онгоц төв болон өмнөд Америкийн Карибийн тэнгисийн бүсэд 6-р сар гэхэд хүрч очно. Тус эмнэлгийн хөлөг онгоц олон удаагийн үйл ажиллагаанд оролцож түргэн тусламж, мэс хагалгаа гэх мэт бүхий л үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг давуу талтай. Зэвсэгт мөргөлдөөнтэй бүс, дүрвэгчдийн асуудалтай бүсэд ч хүрч очин тусламж үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай. Эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үзүүлэх хөлөг онгоцыг илгээхээр болсон талаараа мэдээлснийхээ дараагаар МайкПенс Венесуэлийн ерөнхийлөгч НиколасМадурог эрх мэдлийг гартаа атгах эрхгүй, тэр бол дарангуйлагч тиймээс албан тушаалаасаа огцрох хэрэгтэй хэмээн уриалсан байна.

Мөн өмнө нь сөрөг хүчний удирдагч ХуанГуайдог дэмжиж байсан генерал Мануэл Кристофер Фигерийн хориг арга хэмжээг цуцлана гэдгээ хэлсэн байна. Үүний зэрэгцээ Венесуэлийн дээд шүүхийн бүх 25 шүүгчийн эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна. МайкПенс, шүүх бол эрх мэдлийг сулруулдаг улс төрийн хэрэгсэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Боливарын бүгд найрамдах улсын эрхэнд байгаа хүмүүсийн эсрэг арга хэмжээ авах бүх хувилбаруудыг боловсруулсан талаар ч сануулж хэлсэн байна.

Хуваалцах