Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Венесуэлийн засгийн газрын эсрэг хориг тавилаа

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн засгийн газрын эсрэг хориг тавилаа. Америкийн газар нутагт байдаг Венесуэлийн засгийн газрын хөрөнгийг хаах тогтоолд гарын үсэг зурсны дагуу хориг 8 дугаар сарын 5-аас хэрэгжиж эхэлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Венесуэлийн засгийн газрын эсрэг хориг тавилаа
АНУ Венесуэлийн засгийн газрын эсрэг хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн засгийн газрын эсрэг хориг тавилаа. Америкийн газар нутагт байдаг Венесуэлийн засгийн газрын хөрөнгийг хаах тогтоолд гарын үсэг зурсны дагуу хориг 8 дугаар сарын 5-аас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн энэ тогтоолд Венесуэлийн төв банк, газрын тос байгалийн хийн төрийн өмчит компани багтаж байгааг Цагаан ордон мэдээллээ.

Оросын хэвлэлүүдэд үүнийг Венесуэлийн улс төрийн нөхцөл байдалтай холбон бичиж байна. Тус улсын сөрөг хүчний удирдагч ХуанГуайдо-г Америкийн талаас дэмжиж байгаагаа зарласнаас хойш энэ улсад хүмүүнлэгийн болон улс төрийн хямрал улам эрчээ аваад байгаа юм. Одоогоор Орос, Хятад, Куба, Болив, Турк зэрэг улсууд Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгчөөр Николасмадуро-г дэмжинэ гэдгээ мэдэгдсэн бол, Америк тэргүүтэй улсууд Гуайдо-г хүлээн зөвшөөрч байна.

Хуваалцах