Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Венесуэлын ерөнхийлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авлаа

АНУ хориг арга хэмжээ авч Венесуэлыг айлган сүрдүүлж чадахгүй хэмээн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ. Тэрээр АНУ-ын хоригт орсондоо харин ч бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Венесуэлын ерөнхийлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авлаа
АНУ Венесуэлын ерөнхийлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авлаа. Зураг: МҮОНРТ

АНУ хориг арга хэмжээ авч Венесуэлыг айлган сүрдүүлж чадахгүй хэмээн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ. Тэрээр АНУ-ын хоригт орсондоо харин ч бахархаж байгаагаа илэрхийлсэн юм. АНУ-ын сангийн яам Венесуэлын эрх баригчид хууль бусаар, олон нийтийн эсэргүүцлийг үл тоон Үндсэн хуулийн ассамблейн сонгууль зохион байгууллаа гэж үзэж Ерөнхийлөгч Мадурогийн эсрэг хориг арга хэмжээ аваад байгаагаа зарласан.

Хоригийн дагуу Венесуэлын Ерөнхийлөгчийн АНУ дахь бүх активыг царцаах юм байна. Мөн Венесуэлын үндсэн хуулийн ассамблейн үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн эсрэг ийм хориг арга хэмжээ авахыг мэдэгдээд байна. АНУ одоогоор Венесуэлын газрын тосны салбарыг хоригтоо хамруулаагүй байна. гэхдээ ийм арга хэмжээ авахаар судалж байгаа юм.

АНУ-ын хэрэглэдэг газрын тосны 10 хувийг Венесуэл нийлүүлдэг юм. Венесуэл нь САудын Араб, Канадын дараа 3 дугаарт орох газрын тосны гадаад эх үүсвэр нь болдог юм. АНУ Венесуэлын эсрэг хоригоо өргөжүүлж магадгүй гэдэг болгоомжлол хамгийн түрүүнд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өсөхөд хүргээд байна. өнөөдрийн арилжаагаар газрын тосны үнэ маркаасаа хамаарч 0,15-0,2 хувиар өссөн байна.

Хуваалцах