Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, Япон улсууд Умард Солонгост үзүүлэх шахалтаа сулруулахгүй гэдгээ баталлаа

АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн Хятад Америкийн худалдааны дайны талаар хөндсөн мэдэгдлийг өнөөдөр хэвлэлүүд ихээхэн онцолж байна. Тэрээр, Бээжин бодлого үйл ажиллагаагаа өөрчлөхгүй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Япон улсууд Умард Солонгост үзүүлэх шахалтаа сулруулахгүй гэдгээ баталлаа
АНУ, Япон улсууд Умард Солонгост үзүүлэх шахалтаа сулруулахгүй гэдгээ баталлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн Хятад Америкийн худалдааны дайны талаар хөндсөн мэдэгдлийг өнөөдөр хэвлэлүүд ихээхэн онцолж байна. Тэрээр, Бээжин бодлого үйл ажиллагаагаа өөрчлөхгүй бол АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп БНХАУ-тай харилцах харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгаа ч Хятад эдийн засаг төдийгүй цэргийн салбар дахь бодлогоо нухацтайгаар өөрчлөхөд бэлэн байх ёстойг тэмдэглэн хэлсэн байна.

Түүнчлэн Их-20-ийн дээд уулзалтын хүрээнд Аргентины БуйносАйрос хотноо болох Трамп Ерөнхийлөгч СиЖиньпин удирдагчийн уулзалтаас их зүйл шалтгаална гэсэн хүлээлт байгааг мэдэгдсэн юм. үүний зэрэгцээ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч МайклПенсийн Японд хийсэн айлчлалын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой байна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нар Токиод хийсэн уулзалтынхаа үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиглэлээрх хамтын ажиллагаагаа цаашид 2 орон үргэлжлүүлэхийг баталсан. Мөн Солонгосын хойг бүрэн эргэлт буцалтгүйгээр цөмийн зэвсэггүй бүс болох хүртэл НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоол шийдвэрүүдийг дагаж мөрдөх шаардлагатай хэмээн онцолсон байна.

Хуваалцах