Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын төлөөлөгч нар Умард Солонгосын асуудлаар уулзалт хийнэ

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын төлөөлөгч нар Умард Солонгосын асуудлаар уулзалт хийнэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын төлөөлөгч нар Умард Солонгосын асуудлаар уулзалт хийнэ
АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын төлөөлөгч нар Умард Солонгосын асуудлаар уулзалт хийнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгчийг Япон болон Өмнөд Солонгос руу илгээхээр зэхэж байна.

Энэ алхам Умард Солонгос баллистик пуужин харваж туршсан хэрэг явдалтай холбоотой юм. Дипломат эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Ким Сон энэ аялалдаа ирэх долоо хоногт мордох юм байна. Мэдээж хэрэг Ким Сон энэ айлчлалынхаа үеэр АНУ, Япон, Өмнөд Солонгос гэсэн гурван улс Умард Солонгос пуужингийн хөтөлбөрөө улам бүр хөгжүүлж байгаатай холбогдуулан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэдгийг нотлохын зэрэгцээ цаашид Пхеньяны өдөөн хатгалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцэх нь тодорхой. Ким Сон Японы Гадаад яамны газрын дарга Кэнзи Канасугитэй уулзаж, яриа хэлэлцээ хийнэ. Өнгөрсөн даваа гарагт Умард Солонгос гурван баллистик пуужин харвасан, эдгээр пуужин нь ойролцоогоор нэг мянга орчим км зам туулж, Японы тэнгист, Японы эдийн засгийн бүсэд унасан билээ.

Хуваалцах