Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Японд 4 га газрыг нь эргүүлэн өгчээ

АНУ Окинава арлын Гинован хотын төв дэхь Футэмма цэргийн бааз байрлаж байсан 4 га газрыг Японы талд өчигдөр эргүүлэн өгчээ. Энэ нь цэргийн бааз байрлаж байгаа нийт 481 га газрын 0,8 хувь нь л юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Японд 4 га газрыг нь эргүүлэн өгчээ
АНУ Японд 4 га газрыг нь эргүүлэн өгчээ. Зураг: МҮОНРТ

АНУ Окинава арлын Гинован хотын төв дэхь Футэмма цэргийн бааз байрлаж байсан 4 га газрыг Японы талд өчигдөр эргүүлэн өгчээ. Энэ нь цэргийн бааз байрлаж байгаа нийт 481 га газрын 0,8 хувь нь л юм байна. Хоёр улс өнгөрсөн оны 12 дугаар сард энэ газрыг эргүүлж өгөх тохиролцоонд хүрсэн юм.

Гинован хотын захиргааныхан хөрсний бохирдлын шинжилгээ хийж үзсэнийхээ дараа 2 км-ийн зурвас энэ газар дээр 2019 оноос зам тавихаар төлөвлөж байгаа юм байна. Одоогийн байдлаар Америкийн цэргийн баазын нисэх онгоц хөөрч буурах зурвас нь орон сууцны байшингууд, сургууль эмнэлгийн дунд байдгаас болж нутгийн иргэд аюулгүй байдалд нь халтай гэж үздэг юм.

Японы эрх баригчид Америкийн цэргийн баазыг Хэноко суурин руу нүүлгэн шилжүүлэх тохиролцоонд хүрсэн байсан ч бас л орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа аж. Японы нийт газар нутгийн 0,6 хувь нь Окинава мужийнх боловч Америкийн цэргийн обьектуудын 74 хувь нь, Япон дахь Америкийн зэвсэгт хүчний тал нь энд байрладаг юм. Мужийн захиргаанаас мэдээлж байгаагаар Окинавад Америкийн 25,8 мянган цэрэг, гэр бүлийн гишүүд, энгийн иргэн 19 мянган хүн байдаг байна.

Хуваалцах