Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, Японы удирдагчид уулзлаа

Өчигдөр Филиппинд Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзжээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Японы удирдагчид уулзлаа
АНУ, Японы удирдагчид уулзлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Филиппинд Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзжээ. Хоёр удирдагч Ази Номхон далайн бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сайжруулах арга замыг хэлэлцсэн байна.

Ерөн минут үргэлжилсэн уулзалтын эхэнд ерөнхийлөгч Обама үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан, батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх боломжтой болсон явдалд Японы талд баяр хүргээд, энэ өөрчлөлт бүс нутаг болон олон улсад тохиолдож буй аюул заналын эсрэг хоёр орны хамтын ажиллагаа өргөжих үүд хаалгыг нээж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Үүний дараа Обама, Абэ нар Парист болсон террорист халдлага, мөн Дорнод болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан, энэ бүсэд Хятадын үйл ажиллагаа эрчимжсэн талаар санал солилцсон байна. Хоёр орон Ази Номхон далай дахь АНУ-ын “дахин тэнцвэржүүлэх” стратеги, Японы “Энх тайванд идэвхтэй хувь нэмэр оруулах” бодлогын хүрээнд бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Үүний зэрэгцээ Номхон далай дамнасан худалдааны түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэхэд хоёр тал хүч чармайлт тавихаар болсон байна.

Хуваалцах