Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ыг элчин сайдын яамаа Иерусалимд шилжүүлснийг шүүмжилж байна

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Палестиний автономийн тэргүүн Махмуд Аббастай утсаар ярьж, АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авив хотоос Иерусалим руу шилжүүлсэн Вашингтоны шийдвэрийг, мөн Израйлийн цэргийнхэн палестинчуудын амийг хөнөөснийг эрс шүүмжиллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ыг элчин сайдын яамаа Иерусалимд шилжүүлснийг шүүмжилж байна
АНУ-ыг элчин сайдын яамаа Иерусалимд шилжүүлснийг шүүмжилж байна. Зураг: МҮОНРТ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Палестиний автономийн тэргүүн Махмуд Аббастай утсаар ярьж, АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авив хотоос Иерусалим руу шилжүүлсэн Вашингтоны шийдвэрийг, мөн Израйлийн цэргийнхэн палестинчуудын амийг хөнөөснийг эрс шүүмжиллээ.

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Израйлийн үйлдлийг Газын зурваст палестинчуудын эсрэг үйлдэж байгаа “дарангуйлал, хоморголон устгалт” гэлээ. “Израйль улс ийм үйлдэл хийснээр террорист улс болж байна. Үүний зэрэгцээ бид ийм юм болж байхад дуугаа хураан суугаа бүгдийг зэмлэн буруушааж байна” гэж Туркийн Ерөнхийлөгч хэллээ.

“Исламын ертөнц Иерусалим хотыг алдахыг хүсэхгүй. Иймээс бид палестин ах дүү нартайгаа мөр зэрэгцэн энэ бүгдийн эсрэг тэмцэнэ. Би дуугүй суухгүй. Би энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй уулзана” гэж Эрдоган мэдэгдлээ.

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Газын зурваст палестинчуудын олныг хамарсан эсэргүүцэл үргэлжилсээр байгаа ч сая Иерусалим хотод АНУ элчин сайдын яамаа нээсэнтэй холбогдуулан эсэргүүцэл дахин улам эрч хүчтэйгээр дэгдлээ. Палестиний автономийн эрүүлийг хамгаалах яамны мэдээгээр Газын зурвасын хил дээр болсон мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн палестин иргэдийн тоо 59 хүрч, 2 мянга гаруй хүн хүнд, хөнгөн шархдаад байна. НҮБ-ын мэдээлж байгаагаар шархдагчдыг хүлээн авсан эмнэлгүүдэд эм тариа, боолт хийх материал дуусаж буй юм байна.

Хуваалцах