АНУ-ын 2014 оны төсөв батлагджээ
Өчигдөр АНУ-ын сенат АНУ-ын Засгийн газрын ажил түр зогсохоос сэргийлэх зорилгоор төсвөө баталлаа. 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг 64 сенатч дэмжиж, 36 нь эсэргүүцсэнээр батлагдаж Ерөнхийлөгч Обама гарын үсэг зурлаа. Конгрессын зөвшил төсвийн алдагдалыг 23 тэрбум ам.доллароор хорогдуулах боло
Мэдээллийн алба

Өчигдөр АНУ-ын Конгрессийн дээд танхим хоёр жилийн хугацааны төсвийн төслийг баталлаа. 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг 64 сенатч дэмжиж, 36 нь эсэргүүцснээр батлагдаж Ерөнхийлөгч Обама гарын үсэг зурах гэнэ. Конгрессийн зөвшил төсвийн алдагдалыг 23 тэрбум ам.доллароор хорогдуулах бололцоотой болсон байна.
Түүнчлэн төсвийн зарим зүйл ангийн зарлагыг багасгах төдийгүй улсын сан түүний дотор холбооны албан хаагчдын тэтгэврийн фонд, нисэх онгоцны тээвэрлэлтийг хангах салбарын хураамжийг нэмэгдүүлэх гэнэ.
Нисэх онгоцны тээвэрлэлтийн хураамжийг нэмэгдүүлэх нь АНУ-д нисэх онгоцны билетийн үнийг өсгөх бөгөөд ирэх 10 жилийн дотор төсөвт 85 тэрбум доллар нэмэгдэх аж.


















