Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын 2020 оны сонгуулийн нийт зардал 14 тэрбум ам.долларт хүрэхээр байна

Арваннэгдүгээр сарын 03-нд АНУ-д бүх нийтийн сонгууль явагдана. Энэ өдөр Америкчууд ерөнхийлөгчөөс гадна конгрессын гишүүдийг шинээр сонгоно. 2020 оны Америкийн сонгуулийн нийт зардал 14 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын 2020 оны сонгуулийн нийт зардал 14 тэрбум ам.долларт хүрэхээр байна
АНУ-ын 2020 оны сонгуулийн нийт зардал 14 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Зураг: МҮОНРТ

Арваннэгдүгээр сарын 03-нд АНУ-д бүх нийтийн сонгууль явагдана. Энэ өдөр Америкчууд ерөнхийлөгчөөс гадна конгрессын гишүүдийг шинээр сонгоно. 2020 оны Америкийн сонгуулийн нийт зардал 14 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

Америкийн 2020 оны сонгууль түүхэн дахь хамгийн өндөр өртөгтэй сонгуулиар нэрлэгдэхээр байна. Улс төрийн зарим судалгааны байгууллагын тооцоогоор энэ жилийн сонгуульд ялахын төлөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс гадна намууд нийт 14 тэрбум ам.долларыг зарцуулахаар байна. Энэ нь 2016 сонгуулийнхаас хоёр дахин өндөр зардал юм.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажилдаа 6.6 тэрбум ам.долларыг зарцуулахаар байгаа бол Конгрессын суудлын төлөөх өрсөлдөөнд намууд болон нэр дэвшигчид 7 тэрбум гаруй ам.долларыг зарцуулахаар байна.

Долоо хоног хүрэхгүй хугацааны дараа болох сонгуулиар Америкчууд цагаан ордны тэргүүнээс гадна дэд ерөнхийлөгч, мөн Конгрессын төлөөлөгчдийн танхимын нийт 435 гишүүн, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэг, мөн 13 мужийн захирагчийг шинээр сонгоно.

Хуваалцах