Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын 3 эрдэмтэн физикийн салбарт Нобелийн шагнал хүртлээ

АНУ-ын их сургуулийн гурван эрдэмтэн физикийн салбарт материйн өвөрмөц төлөвийн судалгааны ажлаараа энэ жилийн Нобелийн шагналыг хүртлээ. Өчигдөр Стокгольм хотноо Шведийн шинжлэх ухааны

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын 3 эрдэмтэн физикийн салбарт Нобелийн шагнал хүртлээ
АНУ-ын 3 эрдэмтэн физикийн салбарт Нобелийн шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын их сургуулийн гурван эрдэмтэн физикийн салбарт материйн өвөрмөц төлөвийн судалгааны ажлаараа энэ жилийн Нобелийн шагналыг хүртлээ. Өчигдөр Стокгольм хотноо Шведийн шинжлэх ухааны Рояал академиас физикийн салбарт энэ оны шилдгүүдийг зарлалаа. Тэд бол АНУ-ын Вашингтоны Их сургуулийн эрдэмтэн Дэвид Таулэсс, Принстоны Их сургуулийн эрдэмтэн Дункан Халдан болон Брауны Их сургуулийн профессор Майкл Костерлиц нар юм.



Тэдний судалгааны ажил нь илүү давсан дамжуулагч, хэт урсах чанар зэрэг материйн өвөрмөц төлөвийг тайлбарлахын тулд сүлжээ дамжуулагч топологийн математик аргыг ашигласан байна. Материйн өвөрмөц төлөвийн онолын үндэслэл 1970-аад онд гэхэд олонд танигдаагүй байсан юм. Нобелийн шилдгүүдийг шалгаруулах комиссынхны хэлж байгаагаар энэхүү судалгааны ажил нь физикийн шинэ салбарыг нээж байгаа бөгөөд электроникийн шинэ үеийнхэнд болон ирээдүйн квант компьютерт ашиглагдахаар хүлээгдэж байгаа ажээ.



2016 оны Нобелийн шагнал гардуулах ёслол 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өчигдөр анагаах ухааны салбарт Японы эрдэмтэн автофагийн судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн бол өнөөдөр хими, баасан гарагт энх тайвны Нобелийн шагналтнууд тодрох юм.

Хуваалцах