Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын 39 мужид халдварын тохиолдол нэмэгдэж байна

Өнгөрсөн баасан гарагт АНУ-д 52300 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн гэж Жон Хопкинсийн их сургууль тооцоолсон байна. АНУ-д нэг өдрийн дотор илэрч байгаа халдварын тохиолдлын тоо ийнхүү шинэ дээд түвшинд хүрчээ. Ер нь бол АНУ-ын 3

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын 39 мужид халдварын тохиолдол нэмэгдэж байна
АНУ-ын 39 мужид халдварын тохиолдол нэмэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагт АНУ-д 52300 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн гэж Жон Хопкинсийн их сургууль тооцоолсон байна. АНУ-д нэг өдрийн дотор илэрч байгаа халдварын тохиолдлын тоо ийнхүү шинэ дээд түвшинд хүрчээ. Ер нь бол АНУ-ын 39 мужид шинэ коронавирусээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаа бол Алабама, Канзас, Хойд болон Өмнөд Каролина гэсэн 5 мужид өдөрт батлагдаж буй халдварын тохиолдол шинэ дээд түвшин хүрсэн талаар Нью-Йорк Таймс мэдээлжээ.

Жон Хопкинсийн сургуулийн судалгаагаар өнөөдрийн байдлаар АНУ-д “Ковид-19” халдвараар нас барагсдын тоо 130 мянгад дөхөж байгаа бол батлагдсан халдварын тохиолдол 2.8 саяд хүрчээ.

Хуваалцах