АНУ-ын 500 цэрэг сургуулилтад оролцохоор Румынд иржээ
АНУ-ын хуягт танкийн 3 дугаар бригадын 500 цэргийн албан хаагч төмөр замаар Румыны "Михаил Когэлничану" цэргийн баазад хүргэгдсэн 15 танк, 2 чирэгчийг буулгах ажилдаа ороод байна. Өмнө нь Румыны Констанца гацаан дахь цэргийн
Мэдээллийн алба

АНУ-ын хуягт танкийн 3 дугаар бригадын 500 цэргийн албан хаагч төмөр замаар Румыны "Михаил Когэлничану" цэргийн баазад хүргэгдсэн 15 танк, 2 чирэгчийг буулгах ажилдаа ороод байна. Өмнө нь Румыны Констанца гацаан дахь цэргийн баазад явган цэргийн М2 Брэдли, өөрөө явагч их бууны төхөөрөмжүүдийг хүргээд байгаа юм.
Америкийн цэргүүд Румыны хуурай замын 300 гаруй цэрэг дайчны хамтаар ирэх сарын 15-нд болох НАТО-гийн нэгдсэн сургуулилтад оролцоно. Энэ сургуулилт нь "Смырдан" хэмээх сургалт, байлдааны төвд болох юм. Гэхдээ Америкийн цэргүүд Румынд 9 сарын хугацаатайгаар байрлах юм байна.


















