Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ачаа тээврийн хөлгийг олон улсын сансрын станц руу хөөргөлөө

Атлантын далай дахь АНУ-ын Виржини мужийн Уоллопс арлын сансрын буудлаас ачаа тээврийн "Сигнус" хөлөг бүхий "Антарес" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөөд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ачаа тээврийн хөлгийг олон улсын сансрын станц руу хөөргөлөө
АНУ-ын ачаа тээврийн хөлгийг олон улсын сансрын станц руу хөөргөлөө. Зураг: МҮОНРТ

Атлантын далай дахь АНУ-ын Виржини мужийн Уоллопс арлын сансрын буудлаас ачаа тээврийн "Сигнус" хөлөг бүхий "Антарес" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөөд байна.

АНУ-ын ачаа тээврийн онгоц олон улсын сансрын станцад нийтдээ 3.4 тонн ачаа хүргэж буй юм байна. Үүнд нь хүнсний бүтээгдэхүүн, судалгаа шинжилгээний ажилд зориулсан тоног төхөөрөмжүүд багтжээ.

Пуужин тээвэрлэгчийн эхний шатлал хөөрснөөс нь хойш гурван минутын дараа салсан байна. Тус пуужин тээвэрлэгчийг арваннэгдүгээр 15-ны өдөр хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулсан юм.

Ачаа тээврийн "Сигнус" хөлөг олон улсын сансрын станцтай ирэх даваа гарагт залгагдах ёстой юм. Харин ирэх хоёрдугаар сард олон улсын сансрын станцад цугларсан хог хаягдлыг ачаад эх дэлхий рүүгээ буцах юм байна.

Хуваалцах