Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын алдартнууд шинэ ерөнхийлөгчдөө баяр хүргэсээр байна

АНУ-ын 58 дах удаагийн ерөнхийлөгчийн сонгууль саяхан болж өнгөрсөн. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 289 төлөөллийн санал авсанаар АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын алдартнууд  шинэ ерөнхийлөгчдөө баяр хүргэсээр байна
АНУ-ын алдартнууд шинэ ерөнхийлөгчдөө баяр хүргэсээр байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын 58 дах удаагийн ерөнхийлөгчийн сонгууль саяхан болж өнгөрсөн. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 289 төлөөллийн санал авсанаар АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр ялалтаа тэмдэглэж, баярын илтгэлээ ч тавьсан. Мөн түүний дэмжигчид төдийгүй АНУ-ын алдартнууд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шинэ ерөнхийлөгчдөө баяр хүргэсээр байгаа аж.

Олон нийтийн сошиал медиа твиттер хуудаснаа Дональд Трампийг дэмжигчид баяр хүргэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байна. АНУ-ын жүжигчин, продюсер Стивен Болдвин өөрийн твиттер хуудаснаа "Тун удахгүй жинхэнэ ажил эхэлнэ, Америкийг дахин шилдэг болгоцгооё, гайхалтай түүхийн нэг хэсэг болж байгаагаараа бахархаж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж бичжээ.

Түүнчлэн Америкийн жүжигчин Кирсти Элли "Шинэ ерөнхийлөгч Трамп танд баяр хүргэе, та чадлаа. Одоо хэлж байснаа хэрэгжүүлэх л үлдлээ" гэжээ. Мөн Трампийг дэмжигч Скотт Байо ч баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр "Бурхан танд агуу итгэл хүлээлгэлээ, би таныг АНУ-ын ерөнхийлөгч хэмээн хэлэхэд бахархалтай байна" гэжээ. Мөн жүжигчин Стейси Дааш "Америк дахин шилдэг нь байх болно" хэмээн хэлсэн бол алдарт сэтгүүлч Пийрс Морган "Трампийн ялалт бол гайхмаар өндөр амжилт" хэмээн цохон тэмдэглэжээ.

Хуваалцах