Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ардчилсан нам конгрессын хоёр танхимд олонх боллоо

АНУ-ын Жоржиа мужид болсон дахин сонгуульд Ардчилсан намын хоёр нэр дэвшигч ялалт байгууллаа. Энэ ялалтын үр дүнг Ардчилсан нам АНУ-ын конгрессын дээд доод хоёр танхимд олонх болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ардчилсан нам конгрессын хоёр танхимд олонх боллоо
АНУ-ын ардчилсан нам конгрессын хоёр танхимд олонх боллоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ынЖоржиа мужид болсон дахин сонгуульд Ардчилсан намын хоёр нэр дэвшигч ялалт байгууллаа. Энэ ялалтын үр дүнг Ардчилсан нам АНУ-ын конгрессын дээд доод хоёр танхимд олонх болж байна.

Өнгөрсөн 11-р сард болсон конгрессын сонгуульд нэр дэвшигчдийн хэн ч 50-аас дээш хувийн санал аваагүй учраас Жоржиа мужид дахин сонгууль явуулсан юм. Ялалт байгуулсан хоёр нэр дэвшигчийн нэг, баптист сүмийн номлогч 51 настай РафаэлУарнок нь Жоржиа мужаас сонгогдсон анхны Африк гаралтай сенатор болж байна. Мөн Америкийн түүхэнд сенатад сонгогдсон Африк гаралтай 11 дэх сенатор боллоо. Дахин сонгуулиар Конгрессын дээд танхим Сенатад ардчилсан болон бүгд найрамдах намын суудлын тоо 50:50 болж тэнцлээ. Гэхдээ хуулиараа удахгүй бүрэн эрхээ эхлүүлэх КамалаХаррис дэд ерөнхийлөгчийн хувиар шийдвэрлэх санал өгөх эрхтэй болох юм. Дахин сонгуулийн үр дүнгээр АНУ-ын ардчилсан нам 2009 оноос хойш анх удаа хууль тогтоох байгууллага Конгрессын хоёр танхим Сенат, Төлөөлөлөгчдийн танхимд хоёуланд нь олонх болж, АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл Ардчилсан намд шилжлээ гэж ойлгож болох юм.

Хэрвээ Жоржиа мужид Бүгд найрамдах нам ялсан бол Сенатын танхимд суудлын харьцаа 52:48 болж, бүгд найрамдах нам ЖоеБайденытомилгоо болон хуулийн төслүүдэд хориг тавих боломжтой болох байсан. Одоо бүх эрх мэдэл Ардчилсан намд шилжиж байгаа учраас Байденытомилгоо, хуулийн төсөл ногоон гэрлээр батлагдах боломжтой болж байна.

Хуваалцах