АНУ-ын Ардчилсан намынхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жагсаал зохион байгууллаа
АНУ-ын Ардчилсан намын эмэгтэй улс төрчид, эмэгтэйчүүдийн байгууллагынхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Цагаан ордны гадна эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ардчилсан намын эмэгтэй улс төрчид, эмэгтэйчүүдийн байгууллагынхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Цагаан ордны гадна эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Конгресс дахь Ардчилсан цөөнхийн тэргүүн Нэнси Пелоси болон хамтран зүтгэгчид нь улаан өнгийн хүрмээр ижилсэж эмэгтэйчүүдэд цоо шинэ ирээдүй нээж өгөхөө амлацгааж байлаа.
Нэнси Пелоси энэхүү жагсаалын үеэр хэлсэн үгэндээ хэрэв бүх дэлхийн удирдагч байсан бол Америкийн төдийгүй бүх дэлхийн охид эмэгтэйчүүдэд илүү чанартай боловсрол олгох байснаа мэдэгджээ. Тэрбээр эмэгтэйчүүд хөгжин цэцэглэж байж эх дэлхий хөгжин цэцэглэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан жагсаал Вашингтоноос гадна Нью-Йорк зэрэг бусад хотуудад болсон бөгөөд жагсаалд оролцогчид Трампын эмэгтэйчүүдтэй холбоотой мэдэгдлүүдийг шүүмжилж, эрчүүдтэй нэг адил хөдөлмөрийг нь үнэлж байхыг шаардаж байлаа. Мөн энэ өдөр Америкт "Эмэгтэйчүүдгүй өдөр" гэдэг уриатай олон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна. Зохион байгуулагчид нь эрхийг нь хамгаалах энэ өдөр ажил, сургуулиасаа татгалзахыг эмэгтэйчүүдэд хандаж уриалж байсан юм.



















