Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ардчилсан намынхан Сенатад олонх боллоо

АНУ-ын Ардчилсан нам Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимд албан ёсоор олонх болоод байна. Өчигдөр Сенатын танхимд Ардчилсан намаас Жоржия мужид нэр дэвшин өрсөлдөж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ардчилсан намынхан Сенатад олонх боллоо
АНУ-ын Ардчилсан намынхан Сенатад олонх боллоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ардчилсан нам Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимд албан ёсоор олонх болоод байна. Өчигдөр Сенатын танхимд Ардчилсан намаас Жоржия мужид нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан Жон Оссофф, РафаэльУорнок Калифорнид мужид дэвшин ялалт байгуулсан Алекс Падильи нар тангаргаа өргөснөөр ийм боломж бүрдээд байна.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намынхан Нью-Йорк мужаас сонгогдсон ЧакШумер гишүүнийг Сенатын танхимын олонхийн бүлгийн даргад нэрийг нь дэвшүүлж баталсан. Оссоф, Уорнок нар Жоржия мужид 2 дахь шатны санал хураалтын үр дүнд ялалт байгуулж сенатын гишүүнээр сонгогдоод байгаа юм. Харин Падилья нь дэд Ерөнхийлөгчийн тангаргаа өчигдөрхөн өргөсөн КамалаХаррисийн оронд авсан саналынхаа дарааллаар ийнхүү сенатын гишүүн болоод байгаа юм.

АНУ-ын Конгрессын дээд танхим нийт 100 суудалтай. Бүгд найрамдах болон Ардчилсан намын аль аль нь 50, 50 суудлаар тэнцсэн. Гэхдээ дэд Ерөнхийлөгчийн албыг Ардчилсан намын нэр дэвшигч Харрис хатагтай хашиж байгаа учир тус намд автоматаар нэг суудал нэмэгдэж олонх болоод байгаа нь энэ юм.

АНУ-ын Үндсэн хуулиар дэд Ерөнхийлөгч Сенатыг тэргүүлдэг бөгөөд аливаа нэг асуудлаар хууль тогтоогчдын санал тэнцвэл дэд Ерөнхийлөгч саналаа өгдөг юм. Сенатыг хяналтдаа оруулах нь хууль тогтоох аливаа санаачлагад онцгой чухал. Ерөнхийлөгч Жозеф Байдены хувьд ч засаг захиргааныхаа гол албанд нэр дэвшигчдийг батлуулахад Сенат ардчилсан олонхийн дэмжлэг хэрэгтэй юм.

Хуваалцах