АНУ-ын Аризона мужид гарсан ойн түймрийн улмаас 19 гал сөнөөгч амиа алдлаа
Америкийн нэгдсэн улсын Аризона мужийн ойд түймэр гарчээ. Түймэр маш хурдан тархсаны улмаас 50 айлын гэр сүйдсэн байна.
Мэдээллийн алба

Америкийн нэгдсэн улсын Аризона мужийн ойд түймэр гарчээ. Түймэр маш хурдан тархсаны улмаас 50 айлын гэр сүйдсэн байна. Энгийн иргэний амь хохироогүй боловч гал сөнөөгчдийн багийн 19 сөнөөгч түймэрт өртөж амиа алджээ. Тус түймэр 6-р сарын 30-нд гарч эхэлсэн гэнэ. Одоогоор түймэртэй хоёр зуун гал сөнөөгч тэмцэж байгаа бөгөөд нэмэлт хүч болгон зуун гучин сөнөөгч дайчлагдаад байна.


















