Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид визийн бонд байршуулна

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид энэ сарын 2-ны өдрөөс эхлэн 15000 доллар хүртлэх хэмжээний визийн бонд байршуулах шинэ шаардлага хэрэгжиж эхлэхээр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид визийн бонд байршуулна
АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид визийн бонд байршуулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид энэ сарын 2-ны өдрөөс эхлэн 15000 доллар хүртлэх хэмжээний визийн бонд байршуулах шинэ шаардлага хэрэгжиж эхлэхээр боллоо.

Гэхдээ 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ноос өмнө олгогдсон хүчинтэй визүүдэд энэ шаардлага хамаарахгүй гэдгийг онцолжээ.

Мөн виз мэдүүлэгчид визийн ярилцлагаас өмнө урьдчилан төлбөр хийхгүй байхыг анхааруулж байна. Бондын төлбөрийг зөвхөн шаардлага хангасан тохиолдолд, зохих шатанд төлөх юм.

Шинэ журамд хамрагдсан тохиолдолд:

  • 3 сар хүртэлх хугацаанд хүчинтэй

  • Нэг удаагийн нэвтрэх

  • АНУ-д 30 хүртэл хоног байх виз олгох боломжтой аж.

Энэхүү арга хэмжээ нь визийн нөхцөл зөрчих, хугацаа хэтрүүлэх эрсдэлийг бууруулах зорилготой гэж албаныхан тайлбарлаж байна.

Хуваалцах