Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц Өмнөд хятадын тэнгис дэх маргаант арлуудын хажуугаар ойрхон өнгөрлөө

Америкийн тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц Өмнөд хятадын тэнгис дэх марггаант арлуудын дэргэдүүр ойрхон зайнд өнгөрсөн тухай АНУ мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын байлдааны хөлөг онгоц Өмнөд хятадын тэнгис дэх маргаант арлуудын хажуугаар ойрхон өнгөрлөө
АНУ-ын байлдааны хөлөг онгоц Өмнөд хятадын тэнгис дэх маргаант арлуудын хажуугаар ойрхон өнгөрлөө. Зураг: МҮОНРТ

Америкийн тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц Өмнөд хятадын тэнгис дэх марггаант арлуудын дэргэдүүр ойрхон зайнд өнгөрсөн тухай АНУ мэдээлж байна.

Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, “Дэкаатор” эсминец хөлөг онгоц Параселийн арлын дэрэгдүүр нэлээд ойрхон зайнд өнгөрчээ. Хөлөг онгоц Хятадын хяналтад байдаг хоёр арал дуундуур гарсан болохыг яамны албан ёсны төлөөлөгч нотолж байна. Хөлөг онгоцны дайран өнгөрсөн энэ бүс нутаг арлын эргэн тойрны 12 далайн милийн хязгаарлалтын гадна байдаг бүс бөгөөд олон улсын хуулиар энэ бүсэд хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих эрхтэй байдаг байна. Гэвч Хятад улс энэ бүс нутгийг өөрийн газар нутаг гэдгийг байнга мэдэгдэж ирсэн.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнестын хэлснээр, энэ ажиллагааны гол зорилго олон улсын хууль дүрмэнд заагдсан далайн навигацын эрх, эрх чөлөөг хамгаалахад оршиж байжээ. Ийнхүү америкийн байлдааны хөлөг онгоцууд өнгөрсөн 2015 оны аравдугаар сараас хойш Хятадын хяналтанд байдаг арлууд хооронд дайран өнгөрч байгаа 4 дэх тохиолдол юм байна.

Хуваалцах