Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНХАУ-д хийх айлчлалаа цуцлав

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис аравдугаар сард БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байсныгаа цуцалсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНХАУ-д хийх айлчлалаа цуцлав
АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНХАУ-д хийх айлчлалаа цуцлав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис аравдугаар сард БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байсныгаа цуцалсан байна. Гэхдээ Пентагоноос одоогоор энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байгаа ч "Си Эн Эн" энэ тухай мэдээлсэн юм.

Мэттис БНХАУ-д айлчлах үеэрээ аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Гэвч АНУ, Хятадын харилцаа худалдааны асуудлаас болж хурцдаад байгаа учир ийнхүү айлчлалаа цуцалсан бололтой хэмээн "Си Эн Эн"-ийнхэн тайлбарлаж байна.

АНУ, БНХАУ-ын олон бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн. Түүгээр ч зогсохгүй АНУ Хятадын эсрэг бас нэг арга хэмжээ авсан юм. Энэ нь худалдааны татвартай холбоогүй. Харин БНХАУ-ын Батлан хамгаалах яамны ажилтнуудын эсрэг авсан хориг арга хэмжээ юм.

Тодруулбал, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны ажилтнуудыг ОХУ-аас зэвсэг худалдан авсных нь төлөө хориг арга хэмжээнийхээ жагсаалтад оруулсан байна.

Хориг арга хэмжээний жагсаалтад Хятадын Цэргийн төв зөвлөлийн цэрэг дайчдын бэлтгэл хангамжийн асуудал эрхэлсэн газрын дарга Ли Шанфу тэргүүтэй ажилтнууд багтсан байсан юм. БНХАУ ч АНУ-ын худалдааны хоригийн эсрэг яг ижил хариу арга хэмжээ авсан. Тиймээс АНУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалыг цуцалсан байх магадлалтай гэж үзэж буй юм байна.

Хуваалцах