Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Умардад анхааруулга өглөө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис өчигдөр Умард Солонгост хатуу анхааруулга өгч, үүрэг хариуцлагаа хүлээх бэлтгэлгүй бол гал нээх хэрэггүй гэж мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Умардад анхааруулга өглөө
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Умардад анхааруулга өглөө. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис өчигдөр Умард Солонгост хатуу анхааруулга өгч, үүрэг хариуцлагаа хүлээх бэлтгэлгүй бол гал нээх хэрэггүй гэж мэдэгджээ.

Түүний энэ анхааруулгын дараа БНАСАУ-ын залуу удирдагч Ким Жон Ун Гуам арал руу пуужин харвах төлөвлөгөөг хянан, цэргийн удирдагчидтайгаа зөвлөлдөж байгааг Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Тэрбээр АНУ-ын өдөөн хатгалгын хариуд төлөвлөсөн ёсоор пуужин харвах болвол энэ нь түүхэнд тохиох хамгийн гайхалтай мөч болно гэж мэдэгдсэн байна. Харин Мэттис АНУ болон Гуам арал руу пуужин харвасан тохиолдолд хэдхэн минутын дотор пуужинг илрүүлж, устгаж чадахаа цохон тэмдэглэсэн. Түүнчлэн тэрбээр Пентагон Умардын заналхийллээс Гуамыг хамгаалж байгаагийн зэрэгцээ дайны бэлэн байдал зарлах эсэх асуудлыг Ерөнхийлөгч Трамп болон конгресс шийдэхийг онцолжээ.

Тэрбээр бид улс орноо гадны халдлагаас хамгаалах болно. Энэ нь манай цэргүүд дайны бэлэн байдалд шилжинэ гэсэн үг гэж мэдэгдсэн боловч энэ нь дайн зарлаж байгаа хэрэг биш болохыг цохон тэмдэглэсэн байна.

Хуваалцах